Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАРЫН АЛДАНГИ, ТОРГУУЛИАС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

     ТАТВАРЫН АЛДАНГИ, ТОРГУУЛИАС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР