Хэвлэх DOC Татаж авах
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг тогтоох тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

САНГИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН

САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр                 Улаанбаатар хот 

Дугаар А/62/78/А/89   

 Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг тогтоох тухай

 Төрийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 7-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгоход тавигдах шалгуур үзүүлэлт”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалыг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох төсвийн захирагч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/ нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд/хуучнаар/-ын хамтран баталсан 2005 оны 15/41/25 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД                                                                   САНГИЙН САЙД                                                            ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН  

ХЭРГИЙН САЙД                                                                                                                                                                      ХАМГААЛЛЫН САЙД

                  Ц.НЯМДОРЖ                                                                                     Ч.ХҮРЭЛБААТАР                                                                С.ЧИНЗОРИГ