A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэх/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 56, А/48

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Татварын улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг үйл ажиллагаанд татвар төлөгч хүч хэрэглэж, эсхүл зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэх журaм"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газрын дарга /Б.Заяабал/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /бригадын генерал С.Баатаржав/ нарт тус тус үүрэг болгосугай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ