A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ- /2020-04-17-өдрийн А/65 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан./ /2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/94 дүгээр тушаалаар нэмэлт оруулсан./
Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/56

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-02/-ыг 1 дүгээр, "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д даалгасугай.

3. Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/73 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

/ТЕГ 2020-04-17-өдрийн А/65 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

ДАРГА Б.ЗАЯАБАЛ