A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам"
Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/39

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14а дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Үндэсний дата төв УТҮГ-ын захирал /М.Баттулга/-д, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Б.Билэгдэмбэрэл/-д тус тус үүрэг болгосугай.

3. Тус журам батлагдсантай холбогдуулан тус газрын даргын 2012 оны 83 дугаар тушаалаар батлагдсан "Журам батлах тухай", тус газрын даргын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан "Журам шинэчлэн батлах тухай" тус газрын даргын 2019 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан "Үйлчилгээний журам батлах тухай"-ыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Б.ЧИНБАТ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/35

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14а дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг "Үндэсний дата төв" УТҮГ /М.Баттулга/, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Билэгдэмбэрэл/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын /хуучнаар/ даргын 2020 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан "Үйлчилгээний журам батлах тухай" журмыг хүчингүй болгосугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

БӨГӨӨД ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА

ХОЛБООНЫ САЙДЫН ҮҮРЭГ ХАРИУЦАГЧ    Л.ЭНХ-АМГАЛАН