Хэвлэх DOC Татаж авах
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,  ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ХАМТАРСАН ТОГТООЛ

 

2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр                                                                             Дугаар 18/22                                                                                          Улаанбаатар хот

 

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,

ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 4.4, 4.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.“Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтын маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Цагдаагийн ерөнхий газар /С.Баатаржав/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /Б.Лхагва/-т тус тус даалгасугай.

3.Энэ тогтоол баталсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 29/17 дугаар хамтарсан тогтоол, 2016 оны 176/38А дугаар хамтарсан тогтоол, 2017 оны 12/15 дугаар хамтарсан тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН                                                   ХАРИЛЦАА ХОЛБООНЫ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ             ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ДАРГА                                                                       ДАРГА

 

Ч.СОДНОМЦЭРЭН                                                Г.ЧИНЗОРИГ

 

 

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

 

Ц.БОЛДСАЙХАН                                                   Т.НАРАНМАНДАХ