A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

СОНГУУЛЬ АЖИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6 дахь хэсэг, Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:

1."Сонгууль ажиглах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Ажиглагчийн бүртгэл"-ийн маягтыг 2 дугаар хавсралтаар, "Гадаадын ажиглагчийн бүртгэл"-ийн маягтыг 3 дугаар хавсралтаар, "Ажиглагчийн үнэмлэх"-ийн загварыг 4 дүгээр хавсралтаар, "Гадаадын ажиглагчийн үнэмлэх"-ийн загварыг 5 дугаар хавсралтаар, "Гадаадын ажиглагч /орчуулагч/-ийн өргөдлийн маягт"-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын алба болон сонгуулийн хэсгийн хорооны дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ц.Болдсайхан/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн "Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам батлах тухай" 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН