Хэвлэх DOC Татаж авах
“АХМАД НАСТНЫ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР” БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 84

“АХМАД НАСТНЫ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР” БАТЛАХ ТУХАЙ

   

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга  хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, хандив, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                              С.ЧИНЗОРИГ