A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 03

Чойр

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУВЬ ХҮНИЙ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхэлж орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь, хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Батсуурь/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Ж.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.

ДАРГА Г.БАТЗАМ