A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

БАЯНТҮМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 03

Цагаандэрс

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д/, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх ажлын үйлчилгээний хураамж, зардлын нэгж тарифыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, ажлын үйлчилгээний хураамжийн зардлыг нэгж тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

Гурав.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар Хуралдааны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.БАТЧУЛУУН