A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:

1."Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэл"-ын маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /С.Баатаржав/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Н.Цагаанхүү/, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Б.Лхагва/, Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН