A

A

A

Бүлэг: 1979

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЖИГЛАЛТ, ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХИЙХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.14 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.14 дэх хэсэгАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.14 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:

1."Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн "Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах тухай журам батлах тухай" 16 дугааар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН