A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАН ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 04

Чингис хот

ХАМГААЛАЛТЫН ГОРИМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-ын з, л, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн арван гуравдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тосон-Хулстай байгалийн нөөц газрын хамгаалалтын горимыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /С.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Засаг дарга /Н.Ганбямба/-д даалгасугай.

ДАРГА Л.БАТСАЙХАН