A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАН ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 02

Чингис хот

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2."д", Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арван гуравдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч болон хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Тогтоолыг холбогдох баримт бичгийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /С.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Ганбямба/-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.БАТСАЙХАН