Хэвлэх DOC Татаж авах
Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 04 сарын 16 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 22

    Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай

            Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хилийн цэсийг 1 дүгээр хавсралт, мөн аймгийн Тарагт сумын хилийн цэсийг 2 дугаар хавсралт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хилийн цэсийг 3 дугаар хавсралт, мөн аймгийн Бугат сумын хилийн цэсийг 4 дүгээр хавсралтад заасан тус тусын хилийн цэсийн солбицлын дагуу өөрчлөн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “БНМАУ-ын хотуудын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг батлах тухай” Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтад заасан “2.Өлгий хот”, “10.Арвайхээр хот” гэсэн хэсгийг, “Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай” Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтад заасан “21.Бугат”, “154.Тарагт” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР