Хэвлэх DOC Татаж авах
ТҮРГЭН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

УВС АЙМАГ

ТҮРГЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

 

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр                                                                               Дугаар А/13                                                                                                 Хавцал

 

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг.Cумын “Бэлчээр ашиглах журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Уг журмыг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д заасны дагуу хянуулж, бүртгүүлэн, хэрэгжүүлж ажиллахыг засаг дарга /Л.Буянжаргал/-д даалгасугай

Гурав.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Г.Ариунболд/-д даалгасугай.

                                                                         

 

ДАРГА                      Г.ИШТУЛГА