A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 123

"ЗАМЫН-ҮҮДИЙН ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Замын-Үүдийн чөлөөт бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, ахуйн хэрэглээний халуун усаар хангах, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх үүрэг бүхий "Замын-Үүдийн дулааны станц" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 338 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. "Замын-Үүдийн дулааны станц" төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.

3. Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Замын-Үүдийн дэд бүтцийн ашиглалтын өмнөх захиргааг орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт "Замын-Үүдийн дулааны станц" төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

4. "Замын-Үүдийн дулааны станц" төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг эхлүүлж, уг дулааны станцын тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах зардлыг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны 2020 оны урсгал төсөвт батлагдсан эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Замын-Үүдийн дулааны станц" төрийн өмчит үйлдвэрийн газартай төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу байгуулж, зээлийн эргэн төлөлтийг барагдуулах талаар зохих арга хэмжээг авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН