A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 141

Улаанбаатар хот

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.6 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 16.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн төсвийн төсөлдөө тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав)-т тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ