- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (гааль, НӨАТ-с чөлөөлөгдөх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 154
Улаанбаатар хот
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.13, 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A