A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 166

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "байгууллага, сургалтын төвийн" гэснийг "байгууллагын" гэж, 1.3 дахь дэд заалтын "зохион байгуулалтын арга хэмжээ авах." гэснийг ",элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах арга хэмжээ авах." гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан эрх бүхий байгууллагаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмж, шаардлагыг хангасан, зохих зөвшөөрөл бүхий сургалтын төвийн танхимын сургалтыг үе шаттай эхлүүлэх, танхимын сургалтад 16-аас доош насны хүүхдийг хамруулахгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ