


УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дугаар А/416 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ДУГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн хэсгийн дугаарыг хавсралтаар тогтоосугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг дэд дарга /Д.Дэлгэрсайхан/-д даалгасугай.
ДАРГА Б.БААСАНДОРЖ
