A

A

A

Бүлэг: 1979

ХОТ СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ОРХОН АЙМГИЙН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЙЛ, ӨРХИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл өрхийн тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ /Х.Бадамсүрэн/, "Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ" ОНӨХК /Д.Бүүвэйбаатар/, "Улаанбаатар төмөр зам" ХНН /Д.Жигжиднямаа/ -д тус тус даалгасугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 50 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын Жаргалант сум болон ус түгээх байранд хамаарахаас бусад хэсгийг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4. Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэшигч аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

5. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2020 оны 82 дугаар тогтоолоор хугацааг хойшлуулах тухай нэмэлт оруулсан/

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ