A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 5 дугаар сарын 8-ны

өдрийн 4789 дүгээрт бүртгэв. ЗХХАЭ-ийн 2020 оны 15 дугаарт нийтлэгдсэн.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.5.2 дахь заалт, Удирдах зөвлөлийн гишүүдийн 2020 оны 03 дугаар сард ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Докторын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг нэгдүгээр, Докторын хөтөлбөрийг урьдчилан магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг хоёрдугаар, Магистрын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг гуравдугаар, Магистрын хөтөлбөрийг урьдчилан магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг дөрөвдүгээр, Дээд боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны захирал /О.Янжмаа/-д үүрэг болгосугай.

3.Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг Удирдах зөвлөлд тайлагнаж ажиллахыг комиссын дарга /Д.Гэрэлмаа/-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны "Докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага батлах тухай" 02 дугаар тогтоолыг, Дээд боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг шинэчлэн баталсантай холбогдуулан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018 оны "Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлага батлах тухай" 08 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ё.БААТАРБИЛЭГ