A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Радио давтамжийн нэгдсэн бүртгэлийн журам"
Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар А/47

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Радио долгионы тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, тус газрын Даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Радио давтамжийн нэгдсэн бүртгэлийн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Радио давтамжийн нэгдсэн бүртгэлийн журмыг мөрдөж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/-д даалгасугай.

3. Радио давтамжийн нэгдсэн бүртгэлийн журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн A/58 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЧИНБАТ