


ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН
ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дугаар А/44 Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн A/76 дугаар тушаал, тус газрын Даргын зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журмыг мөрдөж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/-д даалгасугай.
3.Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЧИНБАТ
