A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А-138

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хөдөө аж ахуйн салбарын захиргааны статистик мэдээллийн үзүүлэлт, түүнийг нөхөх зааврыг хавсралтаар баталсугай.

2. Захиргааны статистик мэдээллийг батлагдсан үзүүлэлт, зааврын дагуу аймаг, орон нутгаас авч, нэгтгэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Батмөнх/ болон Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар /Ц.Болорчулуун/-т, Захиргааны статистик мэдээллийг холбогдох байгууллага, хэрэглэгчдэд шуурхай хүргэж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ч.Тавинжил/-т тус тус даалгасугай.

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын захиргааны статистик мэдээллийн үзүүлэлт, зааврыг харъяа сум, дүүрэг, баг, хороодод хүргүүлж, мэдээ тайланг үнэн зөв гаргуулан тогтоосон хугацаанд нь ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Мэдээллийн шинэчилсэн маягт, график батлах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн A/169 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Ч.УЛААН