A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/53

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дах заалт, Зам тээвэр, хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн А/75 дугаар тушаал, тус газрын даргын зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Шуудангийн үйлчилгээ үзүүлэхдээ дээрх дүрмийг мөрдөж ажиллахыг шуудангаар үйлчлэгчдэд даалгасугай.

3. Шуудангаар үйлчлэгчийн үйл ажиллагаанд уг дүрмийг мөрдүүлэх талаар зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга /Г.Чинзориг/-т даалгасугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЧИНБАТ