Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам”

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                                  Дугаар А/55                                                                                                                                                       Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дугаар заалт, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар тушаал, тус газрын даргын зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Шуудангийн илгээмж тээвэрлэхдээ дээрх журмыг мөрдөж ажиллахыг шуудангаар үйлчлэгчдэд даалгасугай.

3.Шуудангаар үйлчлэгчийн үйл ажиллагаанд уг журмыг мөрдүүлэх талаар зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга /Г.Чинзориг/-т даалгасугай.

4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                             Б.ЧИНБАТ