Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам”

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН

ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                       Дугаар А/56                                                                                                            Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Зам тээвэр, хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/75 дугаар тушаал, тус газрын даргын зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгахдаа дээрх журмыг мөрдөж ажиллахыг шуудангаар үйлчлэгчдэд даалгасугай.

3.Шуудангаар үйлчлэгчийн үйл ажиллагаанд уг журмыг мөрдүүлэх талаар зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга /Г.Чинзориг/-т даалгасугай.

4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.

 

ДАРГА                                                               Б.ЧИНБАТ