Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (гааль, НӨАТ-с чөлөөлөх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг бодис)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 132

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                    У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд                                                Д.САРАНГЭРЭЛ