A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 162

Улаанбаатар хот

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 05/04 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зөвлөмж дэмжих тухай" Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР