A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах/
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/87

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журмыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын 1 дүгээр зүйлд заасан журмын хэрэгжилтийг зохион байгуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт, уг журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг салбарын аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтийг зохион байгуулахад гарах зардлыг яам, агентлагийн жил бүрийн төсөвт тусган ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г.Ганхүүд тус тус даалгасугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд үүрэг болгосугай.

САЙД Д.СУМЪЯАБАЗАР