A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 128

Улаанбаатар хот

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зэвсэгт хүчний хөгжлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 142 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолоор баталсан журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД