A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 177

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолын 1.3 дахь дэд заалтын "Бургастай-Лаоемяо" гэснийг хассугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Бургастай-Лаоемяо боомтыг Хятадын талтай дипломат шугамаар тохиролцон нээх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт, тус боомтоор ачаа тээвэр гүйцэтгэх хятад жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналттай нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН