Хэвлэх DOC Татаж авах
Ус, цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан болон горимын  мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тариф батлах тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр                        
Улаанбаатар хот             

Дугаар А/298                                                                                          

Ус, цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан болон горимын мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тариф батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Ус, цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тарифыг 1 дүгээр хавсралтаар, Ус, цаг уурын тусгай хэрэгцээний горимын мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалыг ус, цаг уурын мэдээллийн үйлчилгээний үйл ажиллагаанд мөрдүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар /С.Энхтүвшин/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Жагсаалт, үнэ батлах тухай” 16 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                           САЙД                                                 Н.ЦЭРЭНБАТ