A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 55

Төрийн ордон,Улаанбаатар хот

Хот байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй агаар, ус, хөрсний бохирдол, сөрөг нөлөөг бууруулах, олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй "Шинэ Зуунмод" болон "Майдар" хотыг шинээр байгуулсугай.

2.“Шинэ Зуунмод” болон “Майдар” хотуудыг байгуулахдаа Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

2.“Шинэ Зуунмод” болон “Майдар” хотуудыг байгуулахдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар  /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай

/Энэ заалтыг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 68 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР