A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- “Хоёулаа хүү” ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 5 дугаар сарын

21-ний өдрийн 4801 дүгээрт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан " Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь

1."Хоёулаа хүү" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны айл өрх Захиргааны хэм хэмжээний Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Үнэ тарифт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Хоёулаа хүү" ХХК /Д.Алтанцэцэг/-д, зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Лхагвадуламд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Лхагвадуламд даалгасугай.

ДАРГА Т.ГАНТӨМӨР

ГИШҮҮН Б.ЛХАГВАДУЛАМ

ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ