Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 154, 376 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 200

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Олон улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дүгээр тогтоолын 1, 3 дахь заалтын “2020”, “Олон улсын спортын наадам зохион байгуулах тухай” Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 376 дугаар тогтоолын 1 дэх заалтын “2020” гэснийг “2021” гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                     Ё.БААТАРБИЛЭГ