A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 174

Улаанбаатар хот

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2019 оны 313 дугаар тогтоолоор баталсан "Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийн 13, 561 дэх заалт болон мөн дүрмийн нэр томьёоны тодорхойлолтод доoр дурдсан агуулгатай дараахь дэд заалт, тайлбар нэмсүгэй:

1/ дүрмийн 13 дахь заалт:

"г) энэ дүрмийг батлагдан гарахаас өмнө тэсэлгээний ажлын удирдагч, хариуцлагатай удирдагчийн эрх авсан хүмүүст энэ заалтын а), б), в) дэх дэд заалт хамаарахгүй."

2/ мөн дүрмийн 561 дэх заалт:

"г) тэсрэх бодисын төрөл дээрхээр хязгаарлагдахгүй бөгөөд бусад төрлийн тэсрэх бодис үйлдвэрлэх тохиолдолд тухайн тэсрэх бодис үйлдвэрлэх технологийг ашиглана."

3/ мөн дүрмийн нэр томьёоны тодорхойлолт:

""20.Зөөврийн үйлдвэр" гэж тэсрэх бодис үйлдвэрлэх болон тээврийн хэрэгслээр зөөвөрлөх зориулалттай, тусгай зориулалтын бүхээг, чингэлэгт байрлуулсан тоног төхөөрөмж, цэнэглэгч машиныг."

2. Мөн дүрмийн 19 дэх заалтын "мэргэжлийн зөвлөл батална." гэсний дараа "Уул уурхайн тэсэлгээчинд ил ба далд уурхайн нөхцөлд ажиллах эрх олгоно." гэж, 60 дахь заалтын "Энэ үед ажилтан аюултай бүсийн гадна байрласан байна." гэсний дараа "Цахим тэслүүртэй тэсэлгээний үед мөргөцөгт холболт хийсний дараа шалгах, цахим тэслүүрт мэдээлэл оруулах, удаашруулал тохируулах ажлыг гүйцэтгэж болно." гэж, 95 дахь заалтын "10 минутын дараа" гэсний дараа "тэслэгдсэн блокт" гэж, 141 дэх заалтын а) дэд заалтын "50 метрээс" гэсний дараа "багагүй" гэж, 189 дэх заалтын "ижил нөхцөлд" гэсний дараа "явагдсан" гэж, 192 дахь заалтын "Хамгаалалтын бүсийг тэсэлгээний ажил явуулж буй малталттай холбогдсон бүх малталтад мөн хэмжээгээр тогтооно." гэсний дараа "Ашиглалтын системийн онцлогоос шалтгаалан дээрх заалтыг ханган ажиллах боломжгүй тохиолдолд хориотой бүсийн хэмжээг Мэргэжлийн хяналтын төв байгууллагатай зөвшилцөн тэсэлгээний ажлын төсөл, паспортаар тогтооно." гэж, 197 дахь заалтын "Тэсэлгээний ажлын үед заавал дуут дохио ашиглана." гэсний дараа "Дуут дохиог өгөхдөө тэсэлгээний ажлын нөлөөллийн бүсийг бүрэн хамарч дуулдахаар зохион байгуулна." гэж, 219 дахь заалтын "хугацааны дараа" гэсний дараа "дахин хэмжилт хийж цэнэглэлтийг" гэж, 558 дахь заалтын "үйлдвэрлэх суурин" гэсний дараа "ба зөөврийн" гэж, 728 дахь заалтын "Тэсрэх материалыг тавиур дээр чөлөөтэй тоолох боломжтойгоор хураана." гэсний дараа "Тэсрэх материалтай хамт холбогдолгүй бусад зүйл шатамхай болон химийн идэвхтэй материал хадгалахыг хориглоно." гэж, 737 дахь заалтын "шалган нэвтрүүлэх байр" гэсний дараа "(хаалганы гадна талд)" гэж, 770 дахь заалтын "Бүхээг хийхэд мод хэрэглэвэл түүнд галд тэсвэртэй уусмал шингээсэн байна." гэсний өмнө "Энэ дүрмийн 769-д заасан агуулах нь автомашин, чиргүүл дээр салахгүйгээр бат бөх бэхэлсэн битүү бүхээг байна." гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн дүрмийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ "5.Тэсэлгээний ажилд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина. Геологи, уул уурхайн асуудал төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тухай бүр томилогдсон ажлын хэсэг тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын аюулгүйн бүсийг тогтоох, тэсэлгээний ажлыг механикжуулах тоног төхөөрөмж, тэсэлгээний багаж, хэмжүүр, аппарат хэрэгслийг туршин хэрэглэх нөхцөлийн талаар дүгнэлт гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтээр техникийн нөхцөл, стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх боломжгүй нь тогтоогдсон тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл, тэсрэх материалыг ашиглахыг хориглоно. Дүгнэлтийг гаргахад эрх бүхий тэсэлгээний мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын шинжилгээ, сорилт, туршилтын үр дүн, хэрэглэх баталгаат хугацаа нь дууссан тэсрэх материалын талаар дүгнэлтийг ашиглаж болно."

2/ "31.Тэсрэх материалын түр хадгалах түр агуулахын нярав, эрхлэгчээр тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэх авсан бусад ажилтныг давхар ажиллуулж болно."

3/ "149.Тэсэлгээний хэрэгслийг тэсрэх бодисоос тусад нь уурхайд оруулж, гаргана. Тэслүүртэй хайрцаг, цүнхийг тээвэрлэхдээ үйлдвэрлэгчийн зааварчилгааг дагах ба зааварчилгаагүй нөхцөлд давхарлахгүйгээр нэг үе байрлуулна."

4/ "216.Ил уурхайд шөнийн цагаар тэсэлгээний ажил хийхийг хориглоно."

5/ "712.Тэсрэх материал хадгалах зориулалтаар газрын дээр нэг талбайд цогцоор байгуулсан агуулах, чингэлэг, болон туслах зориулалтын барилга байгууламжууд (бүхэлд нь тэсрэх материалын агуулах, агуулах-үйлдвэрийн цогцолбор гэх), далд уурхай дахь тэсрэх материал түгээх агуулах зэрэг нь тэсрэх материал хадгалах, үйлдвэрлэх, бэлтгэх бусад байрыг "Тэсрэх материалын агуулах, түүний зураг төсөл, агуулахын аюулгүйн бүс тогтоолгох, ашиглахад тавигдах шаардлага"-ын дагуу батлагдсан төслөөр байгуулж, тоноглон, энэхүү дүрмийн шаардлагын дагуу ашиглана. Харин далд уурхайн тэсрэх материал түгээх цэг нь паспорттой, төсөлгүй байж болно."

4. Мөн дүрмийн 53 дахь заалтын "гэрлийн" гэснийг "гүйдлийн" гэж, 59 дахь заалтын "100 метрээс" гэснийг "50 метрээс" гэж, 85 дахь заалтын "хориглоно" гэснийг "зөвшөөрнө" гэж, 211 дахь заалтын "2 метрээс" гэснийг "1.5 метрээс" гэж, 213 дахь заалтын "15 метрээс" гэснийг "10 метрээс" гэж, 738 дахь заалтын "Агуулахын талбайд (агуулахын хашаанд)" гэснийг "Агуулах, үйлдвэрийн аюултай бүсийн хүрээнд" гэж, 739 дэх заалтын "40 метрээс" гэснийг "30 метрээс" гэж тус тус өөрчилсүгэй.

5. Мөн дүрмийн 29 дэх заалтын "Бага хэмжээний тэсрэх материалын агуулахын нярав, эрхлэгчээр тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэх авсан бусад ажилтныг давхар ажиллуулж болно." гэснийг, 52 дахь заалтын ",эсэргүүцлийг нь" гэснийг, 737 дахь заалтын "харуулын цамхаг, харуулын нохойн хонуур" гэснийг, 769 дэх заалтын "(хөдөлгөөнт агуулах)" гэснийг тус тус хассугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дүрмийн 150 дахь заалтыг хүчингүй болсонд тооцож, дүрмийн 151-904 дэх заалтын дугаарлалтыг 150-903 гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР