A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИTOРЫН ТУШААЛ

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/45

Улаанбаатар хот

ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 15 дугаар зүйлийн 15.1.10, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ыг нэгдүгээр, Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах маягтуудыг хоёрдугаар, аудитын хуулийн этгээдийн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын эцсийн тайланд өгөх аудитын дүгнэлтийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор /Ц.Наранчимэг/-т даалгасугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор /О.Тэнгис/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ