A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 01

Аварга

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, ХОГ ХАЯДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ, ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр хавсралтаар, Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар бүр хураан авч тусгай дансанд байршуулан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэлт, зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Татварын хяналтын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

3.Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хураан авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлт, төвлөрүүлэлтийг удирдлага, зохион байгуулалтаар ханган тогтоолын хэрэгжилт, тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд нэгээс доошгүй танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга О.Анхбатад даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БАЯСГАЛАН