A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 02

Мөрөн

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-35.1.22 дахь заалт, 35.2-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тэмдэгтийн хураамжийг мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ТӨМӨРБААТАР

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 15

Мөрөн сум

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 , "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтаас 35.1.22 дахь заалт хүртэл, 35.2 дахь хэсгээс 35.5 дахь хэсэг хүртэл заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээгхавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тэмдэгтийн хураамжийн хэмжээг мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Идэрбаясгалан)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Төмөрхуяг)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит бус XII хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ