Хэвлэх DOC Татаж авах
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр                                                                                                                    Дугаар 02                                                                                                                                                              Мөрөн

 

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-35.1.22 дахь заалт, 35.2-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тэмдэгтийн хураамжийг мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                              Л.ТӨМӨРБААТАР