A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/162

Чойр

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээнд "Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж, хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилон, чиглүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /Д.Мөнх-Эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны А/322 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ