A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 01

Мөрөн

АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймагт мөрдөгдөх авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан албан татварын хувь хэмжээг мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л.ТӨМӨРБААТАР

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 03

Мөрөн

АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Тус аймагт мөрдөгдөх Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д даалгасугай.

3. Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Идэрбаясгалан), Татварын хэлтсийн дарга (Ч.Хуншагай) нарт үүрэг болгосугай.

4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус XII хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ