Хэвлэх DOC Татаж авах
НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр                                                                                                                   Дугаар 03                                                                                                                                                            Мөрөн

 

НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ,

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192/А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг хавсралтаар баталсугай.

2.Сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг батлан мөрдүүлж ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээ, энгийн хог хаягдлыг булшлах ажлын зардлыг тооцохдоо тарифыг мөрдөж, зардлыг жил бүрийн төсөвт тусган, санхүүжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ээлжит бус IX хуралдааны 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                    Л.ТӨМӨРБААТАР