Хэвлэх DOC Татаж авах
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Төрийн тусгай хамгаалалтын газар)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 218

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.1, 6.3, Төсвийн тухай хуулийн 14.1.7, 42.2.2, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Төрийн тусгай хамгаалалтын газрыг байгуулсугай.

2. Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга     Л.Оюун-Эрдэнэд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн       4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын тохируулагч агентлаг” хэсэгт “4. Төрийн тусгай хамгаалалтын газар” гэж нэмсүгэй.

4. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын “Засгийн газрын тохируулагч агентлаг” гэсэн хэсгийн “4, 5, 6, 7, 8, 9, 10” дахь заалтын дугаарыг “5, 6, 7, 8, 9, 10, 11” гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                       Л.ОЮУН-ЭРДЭНЭ