A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 40

Төрийн ордон,Улаанбаатар хот

Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.10, 57.13 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын даргын зөвлөхийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр"-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР