A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4815 дугаарт бүртгэв.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар А/137

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2009 оны А/335 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү журмыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэхийг Хэмжил зүйн хүрээлэн /Д.Дамбасүрэн/, Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар /Л.Баярхүү/-т, хяналт тавьж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газар /Б.Ууганбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.БИЛГҮҮН