

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4816 дугээрт бүртгэв.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙЛ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дугаар А/138 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэхийг Хэмжил зүйн хүрээлэн /Д.Дамбасүрэн/, Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар /Л.Баярхүү/-т, хяналт тавьж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газар /Б.Ууганбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.БИЛГҮҮН
